Халхын шоронгийн хаан Нямлхавга өөрийнхөө булшны нүхийг өөрөө ухсан нь
 

1994 онд баг өмссөн хэсэг залуус толгойтын зүүн салаанд Говь- Алтай аймгаас ноолуур, арьс шир ачаад хот орж ирсэн ГАЗ-53 маркийн машинтай ченжүүдэд буу тулган жолоочийг нь уурын зууханд хүлж хаясан хэрэг гарав. Монголын цагдаа тэр аяараа гэмт хэрэгтнүүдийн араас хөдлөв. Гэмт хэрэг үйлдсэн залуус оросын хилийг яг тэр машинтайгаа давж бүр Лужникийн зах руу орсон байна. Оросын тусгай хүчин монголын цагдаа нар лужникийн захыг бүслэн байж гэмт хэрэгтнүүдтэй буудалцан барилаа. Орос монголын хамтарсан хүчиний байгууллагыг цочоосон гэмт хэрэгтнүүд бол 19 настай Гэрэлмаагийн Нямлхавга, Майдарын Баянмөнх, Бэгзсүрэнгийн Гантулга, Төрмөнхийн Товуудорж нар байлаа.

Монгол телевизээр гэмт хэрэг хийсэн залуусыг гар хөлд нь гав дөнгө зүүлгэн галт тэрэгнээс буулгаж байгааг үзүүлсэн юмдаг. Тэгэхэд өндөр нуруулаг залуус юу ч болоогүй мэт инээмсэглэн зогсож байлаа. Ингэж Нямлхавга гэх залуугийн нэр тодрон гарсан гэхэд болно. Монголын шүүх дээрэм хийсэн зандалчлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Г. Нямлхавгад 21 жил Б. Гантулгад 18 жилийн ял өгсөн байна. Дуулиант гэмт хэрэгийн эзэд болох 6 залуусыг олон гэмт хэрэгтнүүдийн айдсыг төрүүлдэг Авдрантын онцгойруу илгээсэн юм. Тэр үед авдрантын онцгойд 100 гаруй шигшмэл хоригдлууд ял эдэлж байлаа.Авдрант нь доод тал нь 10 жил хоригдох ялтай хүн амины хэрэгтэнгүүд очдог зэрэглэл өндөртэй хорих байв. Г. Нямлхавга тэргүүтэй 6 залуу ирж анх удаа нэгэн зэрэг олон хоригдол ирсэнд бүгд гайхаж байлаа. Жилдээ нэг хоёр л шийдсэн гэмт хэрэгтнүүд ирдэг шорон байж. Залуус авдрантын хориход атаман болно гэсэн зорилго тавиад очсон байв.

Тэдгээр залуусыг олон жил шоронгоор явсан "Халигаа" Батгэрэл гэдэг хоригдол галдаа авч шоронгийн дэг жаягийг зааж өгсөн гэдэг юм. Дан ганц хүч бяраар атаман болно гэдэг амины хохь. Онцгойн шоронгийн бүх хулгайч нар бүгд хутгатай. Тэд нар автобусны кондутр шиг хэрэлдээд байхгүй. Нэг муудалцвал эсвэл ална нэг бол хутгалуулна. Тийм учраас барагтай бол хоригдлууд нохой шиг хэмлэлдээд байхгүй. Хэн ухаантай нь ямар нүүдэл хийхээс овгор атаманы асуудал шийдэгддэг байв. Энэ үед авдрантын онцгойн зөвлөлөөр "Шулга" Сандаг агсаны гал хам "Буурал" Чинбаа ажиллаж байлаа. Шинээр ирсэн Нямлхавга өөрийн байр сууриа олсон хэдийч улам ихийг хүсч байв. Бусад галынхныг оролдож зарим нэгнийг нь шоглож байлаа. Нямлхавгын шоронд онцгойрох тасрах гэсэн оролдогыг шоронд нөлөөтэй "Шандын" Батсайхан "Балданжамцын" Баярсайхан нар ажиглаж байжээ.

Шандын Батсайхан: Энэ муу мангар пацаан нэг дээшээ гарвал дийлдэхгүй шүү, аймшигтай дарангуйлагч болох шинжтэй гэж ярилцсан байна. Тэгээд тэр 2 Нямлхавгийг алахаар шийдсэн байна. Ингээд "Шандын" Батсайхан араас нь гэндүүлэн тэвэрч Барын бамбар хочит Балданжамцын Баярсайхан цээжин тус газар нь 2 хутгалаад Нямлхавгыг алдсан байна. Тэрээр Баярсайханыг өшиглөн унагаж Батсайханаас мултраад : Та нар арай л амжсангүйдээ гээд инээхэд нь цээжнээс нь цус бургилан урсаж байж. Хянагч нар гүйн ирж Батсайхан Баярсайхан 2-ыг аваад явсан байна.

Үргэлжлэл бий. Та мэдээлэлийг SHARE хийнэ үү би танд тун удахгүй үргэлжлэлийг хүргэх болно. Манай фэйсбүүк хуудсанд LIKE дараад үргэлжлэл тавигдсан тохиолдолд цаг алдалгүй хүлээн авах боломжтой. Баярлалаа. 

Views: 3321 | Tags: Халхын шоронгийн хаан Нямлхавга өөр | Rating: 3.4/5
avatar