“ЦУСТ САНТА КЛАУС” 2010 УСК | МОНГОЛ ХЭЛЭЭР
Аймшиг

Зул сарын баяр эхлэхэд 24 хоног дутуу байлаа. SubZero корпорацийн хайгуулын баг Корватунтури уулын оройгоос 486 метрийн гүнд байх дэлхийн хамгийн том мөсөн бунханг олж илрүүлжээ. Корпорацийн удирлага зул сарын баяраас өмнө тэрхүү бунханг гаргаж ирэхийг багийнханд үүрэг болгоно. Ингээд төд удалгүй ойролцоох нутгийн суурингуудад (Манайхаар бол уулын сэрүүн хэсэгт амьдардаг цаатангуудтай төстэй) сонин хачирхалтай зүйлс тохиолдож эхэлдэг байна. Тэндхийн цаа буганууд учир битүүлэгээр алагдаж талаар нэг тарах аж. Үнэндээ тэрхүү бунхан бол Санта Клаусыг хорьж байсан газар байв. Бид бүхний мэдэх Кока Кола, зул сарын баярын бэлэг тараадаг Санта үнэндээ маш хэрцгий алуурчин байгаад зогсохгүй маш олон одой туслахуудтай, тэднээр хүүхдүүдийг хулгайлуулж тарчлаан дараа нь идчихдэг байсныг мэдэж авцгаана. Ингээд нутгийн иргэд нийлж тэдний эсрэг тэмцэлдэх болно. Adventure, Fantasy, Horror төрөлд багтах Jalmari Helander-ийн найруулсан энэхүү кино 2010-12-03 ны өдөр Финьландад нээлтээ хийжээ. 1 цаг 24 минут үргэлжлэх энэхүү кино ойролцоогоор €1,948,000-ийн өтргөөр бүтэж 2011-01-21 ны өдрийн байдлаар нийт $263,210-ийн орлого олж бүтээгчиддээ ихээхэн алдагдал авч ирсэн байдаг юм байна.

avatar